Шууд Chart

ABU-GENERAL ASSEMBLY-2025: Өнгөрсөн жил Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо 79 үйл ажиллагаа зохион байгуулжээ

2025-09-14 15:00:15

"ABU-GENERAL ASSEMBLY-2025" ерөнхий чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны өнгөрсөн нэг жилд хийсэн ажлын тайланг ABU-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга танилцуулж, түүний араас салбар хороод жилийн дэлгэрэнгүй тайлан, шинэ өөрчлөлтийн талаар илтгэл тавилаа.

Тайлантай холбоотой санал хүсэлт, асуултыг чуулганд оролцогчид асууж, саналаа хэллээ.

Өнгөрсөн жил Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо нийт 79 үйл ажиллагааг зохион байгуулж, 56 орны 130 гишүүн байгууллагын 3430 хүн оролцсон байна.

Мөн контент солилцооны гурван платформ ажиллуулж, гишүүн байгууллагуудаас 15378 мэдээ, мэдээлэл, контент тус платформуудад нийлүүлж, түүнийг 24000 гаруй удаа татан авчээ.

Мөн ерөнхий чуулганы үеэр Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны хөтөлбөрийн, техникийн, спортын хороо, мэдээний "avn" баг, ABU академи, Оюуны өмч, хуулийн хэлтсийн тайланг танилцууллаа. 


ABU-GENERAL ASSEMBLY-2025: Өнгөрсөн жил Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо 79 үйл ажиллагаа зохион байгуулжээ  
Үзсэн: 252 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй