Шууд Chart

Б.Мөнх-Эрдэнэ ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын баг, тамирчдын ялалтын салхийг хагаллаа

2025-09-14 17:37:24

“Загреб-2025” чөлөөт бөхийн ДАШТ-ий 57 кг-ын жинд хүч сорьж байгаа Азийн АШТ-ий хүрэл медальт Батхуягийн Мөнх-Эрдэнэ, Сербийн тамирчин, Европын АШТ-ий алт, мөнгөн медальт Азамат Тускаевийг 6:4 оноогоор буулгаж авлаа.
 
Б.Мөнх-Эрдэнэ эхний хагасыг 4:1-ээр онооны дутуу дуусгасан ч, шийдвэрлэх үед 5:0-ээр илүүрхсэн юм.
 
Тэрбээр шигшээ 16-д Арменийн бөх, ДАШТ-ий гурван хүрэл медальт, Европын АШТ-д тав финалдаж, дөрвөнтөө түрүүлсэн Арсен Харутюнянтай барилдана гэж Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос мэдээллээ.  

Б.Мөнх-Эрдэнэ ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын баг, тамирчдын ялалтын салхийг хагаллаа  
Үзсэн: 116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй