Шууд Chart

Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ

2025-09-15 09:13:36

Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний ээлжид нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 274 цэгээр дамжуулан нийт 1370 тонн шахмал түлш худалдаанд гаргалаа.

Цаашид гэрээт борлуулалтын нийт 400 цэг ажиллах юм.

Энэ жилийн тухайд иргэд “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авах боломжтой. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгож, өрхийн хэрэглээг ил тод, хэмнэлттэй болгох давуу талтай юм.

Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК нийт 42’635 тонн шахмал түлшийг нийслэлийн  гэрээт 20 агуулахад нөөцөлж, айл өрхүүдийг тасалдалгүй түлшээр хангах нөхцөлийг бүрдүүлээд байна.


Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ  
Үзсэн: 186 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй