Шууд Chart

“Хүнсний хувьсгал”-ын хэрэгжилтэд хамтарсан үнэлгээ хийв

2025-09-15 12:53:53

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны харьяа Хөгжлийн үнэлгээний байгууллагатай хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан билээ.

Энэ хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгуур, аргачлалын дагуу Улсын Их Хурлын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хэрэгжилтэд хамтарсан үнэлгээ хийсэн юм. Үнэлгээг “Суралцан-гүйцэтгэх” зарчмаар хоёр өдрийн турш зохион байгуулсан байна.

Арга хэмжээний үеэр ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн тогтоолын хэрэгжилт болон үр дүнгийн талаар танилцуулсан бөгөөд цаашид хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгоход хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцоллоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


“Хүнсний хувьсгал”-ын хэрэгжилтэд хамтарсан үнэлгээ хийв  
Үзсэн: 138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй