Шууд Chart

Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

2025-09-15 14:34:32

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Есдүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Булган, Төв, Хэнтийн нутаг, Улаанбаатар хот орчимд хөрсөн дээр 5 хэмийг давж цочир хүйтэрнэ.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Есдүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нутгаар хөрсөн дээр 0 хэмийг давж цочир хүйтэрнэ.

Малчид, тээвэрчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Есдүгээр сарын 15-16-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хүйтэрч хонох тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.


2025 оны 09-р сарын 15-ны 20 цагаас 2025 оны 09-р сарын 16-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсгээр, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Өдөртөө нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын хөндийгөөр 3-8 хэмийн дулаан, бусад нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 16-21 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-6 хэм, бусад хэсгээр 1-3 хэм хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 11-13 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 10-12 хэм дулаан байна.


2025 оны 09-р сарын 17-ноос 09-р сарын 21-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи 20-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 21-26 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан байна.


Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 354 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй