Шууд Chart

Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо

2025-09-16 09:19:22

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус сургуулийн барилга нь нийт 17382.0 ам.метр талбай бүхий зоорьтой, гурван давхар, хоёр блок барилга юм.

Түүнчлэн спорт заал, урлагийн заал, хичээлийн анги танхимууд, багш нарын өрөө, эмчийн өрөө, ажилчдын амралтын өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн зохион байгуулалттай.

Мөн гадна тохижилтын хувьд хөлбөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, чийрэгжүүлэх тоног төхөөрөмж болон явган хүний зам талбай болон авто зогсоолыг төлөвлөн гүйцэтгэсэн.

Тус барилгын ажлыг "Билгүүн монгол констракшн" ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.


Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо  
Үзсэн: 121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй