Шууд Chart

Нийтийн тээврийн М:1Б чиглэлд өөрчлөлт орууллаа

2025-09-16 10:35:50

Баянзүрх дүүргийн 8, 11, 12 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор М:1Б “Сүхбаатарын талбайн төв зогсоол-Офицеруудын ордон” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж М:1Б “Сүхбаатарын талбайн төв зогсоол-Офицеруудын ордон-Ботаник” чиглэл болгон өөрчлөв.

Тус чиглэлийн өөрчлөлтийг 2025 оны есдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн мөрдөх юм.

Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.  


Нийтийн тээврийн М:1Б чиглэлд өөрчлөлт орууллаа  
Үзсэн: 168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй