Шууд Chart

Орос хэлний багш нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулж байна

2025-09-16 10:50:11

2025 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн аймаг, дүүргийн орос хэлний багш нарыг чадавхжуулах арга зүйн ахисан түвшний сургалт зохион байгуулж байна.

Сургалтыг ОХУ-ын Горно-Алтайн улсын их сургуулийн орос хэлний тэнхимийн эрхлэгч И. А. Кольцов, багш Е. А. Кириченко, И. В. Шушаков нар чиглүүлэн ажиллаж байна.

Сургалтад хамрагдаж буй ерөнхий боловсролын сургуулийн орос хэлний багш нар 36 цагийн идэвхтэй сургалтын арга зүйд суралцан, зочин багш нартай хамтран хамтын хичээлийг зохион байгуулж, сертификат авах юм.

Сургалт хөтөлбөрийн дагуу Булган аймагт явагдаж байна.

Өвөрхангай аймагт /2025 оны 09 дүгээр сарын 1-6-ны өдрүүдэд/

Төв аймагт /2025 оны 09 дүгээр сарын 6-13-ны өдрүүдэд/

Булган аймагт /2025 оны 09 дүгээр сарын 15-20-ны өдрүүдэд/

Хөвсгөл аймагт /2025 оны 09 дүгээр сарын 22-27-ны өдрүүдэд/

Налайх дүүрэгт /2025 оны 09 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд/

Ховд аймагт /2025 оны 10 дугаар сарын 6-11-ний өдрүүдэд/

Баян-Өлгий аймагт /10 дугаар сарын -13-18-ны өдрүүдэд/ тус тус зохион байгуулагдана гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. 


Орос хэлний багш нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулж байна  
Үзсэн: 130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй