Шууд Chart

Онцгой байдлын байгууллагаас 5 хурандаа цолтон төрлөө

2025-09-18 15:53:13

ХЖШ-ын даргын тушаалаар Онцгой байдлын байгууллагаас 5 хурандаа цолтон төрлөө. Тодруулбал, ОБЕГ-ын Гал түймэртэй газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ц. Төрбилэг, НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа М.Пүрэвжав, ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд хурандаа Ц.Ганчимэг, мөн сургуулийн Усанн спорт, сургалтын төвийн дарга, дэд хурандаа Н.Үербаатар нарт хурандаа цол олгосон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 136 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн алба хаагчдад цэргийн цол олгох журам”-ыг үндэслэн ахлах офицерын хурандаа цолыг ЗХЖШ-ын даргын тушаалаар жилд хоёр удаа олгодог болсон билээ. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, цолны шаардлага, болзол, шалгуур хангасан нэр бүхий офицеруудад холбогдох хууль, журмыг үндэслэн албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олгосон юм.


Онцгой байдлын байгууллагаас 5 хурандаа цолтон төрлөө  
Үзсэн: 133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй