Шууд Chart

Нийтийн тээврийн бодлогын газарт өчигдөр нийт 276 дуудлага иржээ

2025-09-19 15:45:15

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн бодлогын газарт 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр  нийт 276 дуудлага иржээ.

Иргэд нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, цагийн хуваарийн талаар мэдээлэл асууж тодруулсан байна. 

Мөн иргэдээс нэг гомдол, 4 санал, 3 талархал ирсэн. Тодруулбал, Зайсангийн чиглэлд автобусны тоог нэмэгдүүлэх, Ч:13 “Тахилт-3-р эмнэлэг” чиглэлийн автобусыг 06:00 цагт гуравдугаар  эмнэлгээс эх авхуулдаг болгож өгөөч гэсэн санал иржээ.


Нийтийн тээврийн бодлогын газарт өчигдөр нийт 276 дуудлага иржээ  
Үзсэн: 189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй