Шууд Chart

Г.Батзориг: Айл өрх бүр гэр, орон сууцныхаа хаалга, цонх, хана, орц зэргээ сайтар дулаалж, өөрсдөөс хамаарсан бэлтгэлээ хангая

2025-09-19 17:10:05

НИТХ-ын Ээлжит бус VII хуралдаанаар НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг өвөлжилтийн бэлтгэл хангалт, явц, хүндрэл бэршээлийн талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц 86 хувьтай байгаа бөгөөд дулаан болон цахилгаан хангамж доголдохгүй байхад анхаарч ажиллалаа гэдгийг Хотын Ерөнхий менежер Г.Батзориг танилцуулгадаа онцоллоо. Үүнд дулааны 15.6 км голлох шугам сүлжээг улс, нийслэл, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа бол дараах хэсэгт дулаан хангамжийг сайжруулжээ. Тодруулбал,

  • “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн 8 гол шугамын ажил 96 хувьтай.
  • Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК-ий шугам тоноглолын засвар ажлын явц 100 хувьтай, их засварын 2 ажил дууссан.
  • Улс, нийслэлийн 8 ажлын явц 92 хувьтай.
  • Төмөр зам, хотын төв, 6-р бичил хороолол, Баянзүрх дүүргийн орчим, Зайсан, Хүннү хороолол орчмын дулааны хангамжийг сайжруулжээ. Мөн цахилгаан хангамжийн бэлтгэл ажил 84 хувьтай байна гэсэн бол Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ нь их засварын ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна гэв.
  • Хорооллын доторх шугам сүлжээг сольж, хувийн хэвшлийн орон сууцны конторуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулжээ. УСУГ-ын өвөлжилтийн бэлтгэл 78 хувьтай байна.

Ус хангамжийн Баруун эх үүсвэр (хоногт 50,000 м3 ус олборлох
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр (Монголд анх удаа ундны ус дахин цэвэршүүлэх)
Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр (Монголд анх удаа цэвэлэх байгууламжаас гарах 50,000 м3 усыг Дулааны цахилгаан станцад технологийн хэрэгцээнд ашиглах)
Төв цэвэрлэх байгууламж шинээр барих төсөл (хоногт 250,000 м3 ус цэвэршүүлэх” амжилттай хэрэгжиж байна гэдгийг Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг танилцууллаа.

Айл өрх бүрийн тухайд анхааруулахад, орон сууцны барилгуудын дулааны алдагдал их байгаа бөгөөд барилгын хана 3-4 дахин их, цонхны дулааны алдагдал 2 дахин их байна. Мөн Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад инженер хангамж, боловсрол, эрүүл мэнд, дүүргүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа. Айл өрх бүр өөрсдийн гэр сууцаа, аж ахуйн нэгжүүд барилга, орон сууцныхаа хаалга, цонх, орц, хана, туурга зэргийг сайтар дулаалахад анхааръя. Өөрсдөөс хамаарах дулаалгаа хийцгээе.

Түүнчлэн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажилд нийт 9518 тонн давс, 9590 тонн бодис нөөцлөх шаардлагатай. Тодруулбал, өнөөдрийн байдлаар 2024-2025 оны өвөлжилтөөс 2235 тонн давс, 4866 тонн бодисын үлдэгдэлтэй үлдэгдэлтэй байна. 2025-2026 онд 5000 тонн давс, 3000 тонн бодис нөөцөлнө. 2025 нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 240 ширхэг тусгай зориулалтын машин механизмын парк шинэчлэл хийхээс 157 машин механизмыг хүлээн аваад байна. Нийслэлийн хэмжээнд давс, бодис цацагч тусгай зориулалтын 68 машин, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин, техник байна.


Эх сурвалж: НИТХ-ХМОНХА


Г.Батзориг: Айл өрх бүр гэр, орон сууцныхаа хаалга, цонх, хана, орц зэргээ сайтар дулаалж, өөрсдөөс хамаарсан бэлтгэлээ хангая   
Үзсэн: 189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Aurelia Winston [127.0.0.xxx] 4 цаг 6 минутын өмнө
A short story of I handed my savings to an online fraudulent company that promised me returns every week, at first I received the return as expected and I felt they could be trusted so I invested more and when I did that I did not know I fell for their trap, fast forward to when I was left devastated and helpless, searching online led me to Walt a private investigator, I contacted him via brillianthackers800@gmail.com the mail I saw online, our conversation moved into WhatsApp on this number +14106350697 because he was keeping updated through the process and to be honest it was smooth sailing, I got my money back quicker than I expected, all I can say is thank you for bringing life into my heart.

Бидэнтэй нэгдээрэй