
Дубай хотноо 2025 оны 09 дүгээр сарын 18-нд болсон Дэлхийн шуудан холбооны байгууллагын Шуудангийн үйл ажиллагааны зөвлөлийн сонгуульд Монгол Улс анх удаагаа сонгогдлоо.
Дэлхийн шуудан холбоо байгууллага нь 1874 онд байгуулагдсан бөгөөд анхны хоёр олон улсын байгууллагуудын нэг юм. Улс хоорондын шуудан харилцааг хөгжүүлэх, зохицуулах, боловсронгуй болгох зорилготой байгуулагдаж байсан тус байгууллага эдүгээ дэлхийн 192 улсыг эгнээндээ нэгтгэсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллага болон хөгжсөн.
Монгол Улс 1963 онд тус байгууллагад гишүүнээр элсэн орж, 60 гаруй жилийн дараа далайд гарцгүй орнуудын төлөөлөл болон сонгогдсон бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг дэх Монгол Улсын нэр хүнд, оролцоог бататгаж бэхжүүлсэн түүхэн ач холбогдолтой юм.
Дээрх сонгуульд манай улсаас гадна Өмнөд Ази, далайн орнуудын бүлгээс АНЭУ, БНХАУ, БНЭУ, Индонез, Япон, Шинэ Зеланд, Оман, Самоа, Саудын Араб, Тайланд Улс сонгогдов.
Монгол Улс Дэлхийн шуудан холбооны байгууллагын Шуудангийн үйл ажиллагааны зөвлөлийн гишүүнээр 2026-2029 онд ажиллана.
Монгол Улс Дэлхийн шуудан холбооны байгууллагын Шуудангийн үйл ажиллагааны зөвлөлд анх удаагаа сонгогдов | ||
Үзсэн: 145 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.