
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан /1-р баг/ ''Морогийн ар'' гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2025.09.18-ны өдрийн 08:40 цагт хүлээн авсан.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 27, 73, 69 дүгээр ангийн алба хаагчид, Цагааннуур сумын мэргэжлийн анги, Ренчинлхүмбэ сумын мэрэгжлийн ангийн бүрэлдэхүүн 2 бүлэгт хуваагдан аймгийн төвөөс зүүн хойд зүгт 252 км, сумын төвөөс хойд 45 км-т гарсан уг түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар 3 дахь өдрөө ажиллаж байна гэж Хөвсгөл аймгийн ОБГ-аас мэдээллээ.


Ойн түймрийг цурманд оруулахаар ажиллаж байна | ||
Үзсэн: 212 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.