Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө бороо, уулаараа нойтон цас орно

2025-09-22 14:30:23

Малчид, тариаланчид, тээвэрчидийн анхааралд: 23-нд Төв, Дундговь аймгийн нутгаар ахиухан хэмжээний бороо, уулаараа нойтон цас орж, зам даваанд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2025 оны есдүгээр сарын 22-ны 20 цагаас
2025 оны есдүгээр сарын 23-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын баруун баруун хэсгээр, өдөртөө төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. 

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан голын хөндий, Заг-Байдраг голын эхээр 3-8 хэм хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг болон Туул голын хөндийгөөр 3-8 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь, талын нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, говийн бүс нутаг болон Дорнод-Монголын тал нутаг, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна. 


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, уулаараа нойтон цас орно. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 10-12 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 10-12 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 8-10 хэм дулаан байна.


2025 оны есдүгээр сарын 24-нөөс 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд говийн бүс нутгаар, 27-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи 24-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө бороо, уулаараа нойтон цас орно  
Үзсэн: 134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй