
НЗДТГ болон Дэлхийн банк хамтран "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд хоёр байршилд авто замыг шинэчилж, гурван байршилд шинээр авто зам барина.
Өнөөдрийн байдлаар төслийн нийт хэрэгжилт 57 хувьтай үргэлжилж байна. Тухайлбал, Өнөр хорооллын арын 2.8 км авто зам, Баянхошуу буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км авто замыг цогц, гудамж замын жишиг байдлаар өргөтгөн шинэчилж байна. Уг төслийн явцын талаарх мэдээллийг өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.
Тодруулбал, Өнөр хорооллын арын 2.8 км авто замын шинэчлэлийн ажил 35 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд тус байршилд 86 авто машины зогсоол, ус зайлуулах байгууламж, III хэсгийн хучилтын ажлыг гүйцэтгээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар III хэсгийн явган хүний зам болон дугуйн замын ажил, II хэсгийн ус зайлуулах байгууламж, цахилгааны шугам сүлжээ хамгаалах ажил үргэлжилж байна. Харин Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км шинэчлэлтийн ажил 30 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Улаанбаатар хотын Тогтвортой авто зам, тээвэр төслийн зохицуулагч Х.Булгаа “Уг төслийн хүрээнд гурван байршилд шинээр зам барина. Өнөөдрийн байдлаар Сэлбэ голын 2.6 км авто замын ажил эхэлсэн бөгөөд ажлын явц 20 хувьтай үргэлжилж байна. Уг шинэ замыг ирэх оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Харин Яармагийн замаас Богд уулын араар яваад Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км замын тендерийг ирэх 11 дүгээр сард зарлаж, 2026 оны 5 дугаар сард барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох авто замын тендерийг ирэх 11 дүгээр сард зарлана | ||
Үзсэн: 141 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.