
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Нийгэм, эдийн засгийн комисс (UNESCAP)-ын Зүүн Хойд Азийн дэд бүсийн Байгаль орчны хамтын ажиллагааны хөтөлбөр (NEASPEC)-ийн Ахлах албан тушаалтны 28 дугаар уулзалт (SOM-28) 2025 оны есдүгээр сарын 22- 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо эхэхллээ.
Байгаль орчны ахлах албан тушаалтнуудын уулзалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Золжаргал нээж, үг хэллээ.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Нийгэм, Эдийн засгийн комисс (UNESCAP)-оос бүсийн түвшний байгаль орчны хамтын ажиллагааг дэмжих зорилгоор NEASPEC буюу Зүүн Хойд Азийн дэд бүсийн Байгаль орчны хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ.
Монгол Улс тус хөтөлбөрийн гишүүн улсын хувьд Зүүн Хойд Азийн дэд бүсийн Байгаль орчны хамтын ажиллагааны хөтөлбөр (NEASPEC)-ийн Ахлах албан тушаалтны 28 дугаар уулзалтыг 2025 оны 09 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд, SOM28-ын дагалдах арга хэмжээнүүдийг 9 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Блю Скай зочид буудалд тус тус зохион байгуулах юм.
Энэхүү хуралд NEASPEC-ын Нарийн бичгийн дарга нарын газар, Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон Улсын нийт 45 төлөөлөгч оролцож байна.
Ахлах албан тушаалтны уулзалт (SOM) нь NEASPEC-ийн үндсэн шийдвэр гаргах механизм бөгөөд гишүүн орнуудын хамтын оролцоотойгоор бодлогын чиглэл, хөтөлбөрийн хэрэгжилт, санхүүгийн төлөвлөлтийг хэлэлцэн баталдаг. SOM-28 уулзалтаар бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлж буй агаарын бохирдол, бага нүүрстөрөгчтэй хотууд, цөлжилт ба газар доройтол, биологийн олон янз байдал ба байгаль хамгаалал, тэнгисийн хамгаалалттай бүсүүд гэсэн таван үндсэн чиглэлд хамаарах хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэхийн зэрэгцээ, 2026–2030 оны стратеги төлөвлөгөө болон холбогдох төсөв, үр дүнгийн хүрээг батлах, мөн гишүүн орнууд болон олон улсын байгууллагуудын бодлого, санаачилгыг солилцох юм гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Байгаль орчны ахлах албан тушаалтны 28 дугаар уулзалт болж байна | ||
Үзсэн: 114 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.