Шууд Chart

Монголын бүх ард түмний спортын XVI наадамд Баянзүрх дүүргийн баг 80 медальтай тэргүүллээ

2025-09-23 09:23:23

Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам есдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Улаанбаатар хот, Баянхонгор аймагт нэгэн зэрэг болов.
Энэ наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 291 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 3252 тамирчин 879 багц медалийн төлөө өрсөлдөх ба Баянхонгорт спортын 17, Улаанбаатарт спортын 11 төрөлд өрсөлдөөн өрнөлөө.
Наадмын нэгдсэн дүнг Баянзүрх дүүргийн баг 80 медаль (35 алт, 24 мөнгө, 21 хүрэл)-тайгаар тэргүүлсэн бол аймгуудаас Орхон аймаг 72 медаль (23 алт, 14 мөнгө, 35 хүрэл)-тай тэргүүлж, дүүргүүдээс Баянзүрх дүүргийн баг 80 медаль (35 алт, 24 мөнгө, 21 хүрэл)-тай тэргүүлж, хүчний байгууллагуудаас “Алдар” спорт хороо 125 медаль (57 алт, 33 мөнгө, 35 хүрэл)-тай эхний байрт орсон байна.
Монголын бүх ард түмний спартакиад: 1961, 1963, 1967, 1971, 1975, 1979, 1983, 1987, 1992, 2000 онд болж, Монголын бүх ард түмний спортын наадам: 2004, 2008, 2012, 2016, 2022 онд болж байв. Анхдугаар наадам (1961 он)-ын өвөл, зуны төрөлд “Алдар”, Булган” нийгэмлэгүүд тэргүүлсэн бол өмнөх наадам (2022 он)-д дүүргүүдээс Баянзүрх (101 медаль) дүүрэг, аймгуудаас Хэнтий (49 медаль) аймаг тэргүүллээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Монголын бүх ард түмний спортын XVI наадамд Баянзүрх дүүргийн баг 80 медальтай тэргүүллээ  
Үзсэн: 122 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй