Шууд Chart

Үндэсний түргэн тусламжийн төв байгуулна

2025-09-23 09:30:41

Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн бүрэлдэхүүн хуралдаж, Үндэсний түргэн тусламжийн төвийн сүлжээний шинэчлэлийг бий болгох чиглэлээр дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Үүнд:
  • Үндэсний хэмжээнд эмнэлэг хүртэлх тусламж, үйлчилгээ (түргэн тусламж)-г нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий Үндэсний түргэн тусламжийн төвийн бүтэц, үйл ажиллагааны загвар
  • Үндэсний хэмжээнд түргэн тусламжийн дуудлага хүлээн авах, эрэмбэлэн ангилалт хийх зохицуулалтыг Хууль зүй, дотоод хэргийн яамтай зөвшилцөн хамтран ажиллаж, үе шаттайгаар нэвтрүүлэх
  • Үндэсний түргэн тусламжийн төвийн дүрэм, бүтцийн талаар тус тус томоохон шийдвэрүүд гаргалаа.

Үндэсний хэмжээнд түргэн тусламжийн нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангагдаж, амь тэнссэн үеийн тусламж, үйлчилгээний чадавхыг сайжруулснаар нас баралтыг 50%, хөдөлмөрийн чадвар алдалтыг 31%-аар бууруулах боломжтой гэж үздэг.

Иймд цаашид үе шаттайгаар яаралтай түргэн тусламжийн тогтолцооны шинэчлэлийг хийж, сэргийлж болох нас баралтыг бууруулах чиглэлд онцгой ач холбогдол өгч ажиллах юм.

Хурлыг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны “2.2.17.Яаралтай түргэн тусламжийн үндэсний тогтолцоог шинэчлэн өөрчилж, онгоц, агаарын тээврийн үйлчилгээг тусламж, үйлчилгээнд нэвтрүүлнэ.” гэж заасны дагуу Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгууллаа.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Үндэсний түргэн тусламжийн төв байгуулна  
Үзсэн: 112 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй