
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны есдүгээр сарын 22-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн арилжааг амжилттай хийж 1.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 5 багц 32,000 мянган тонн эрчим хүчний нүүрс, 2.9 сая ам.долларын үнэлгээ бүхий 5 багц 32,000 мянган тонн Баяжуулсан сул коксжих нүүрс, 2.1 сая ам.долларын үнэлгээ бүхий 5 багц 32,000 мянган тонн 1/3 коксжих нүүрс борлууллаа.
Ингэснээр 2025 оны есдүгээр сарын 22-ны өдрийн гурван арилжаагаар нийт 6.3 сая ам.долларын үнэлгээ бүхий 96,000 тонн нүүрс биржээр амжилттай борлууллаа гэж "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас мэдээллээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 96 мянган тонн нүүрс арилжлаа | ||
Үзсэн: 137 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.