
“Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний VIII хурал 2025 оны есдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Сөүл хотод боллоо.
Хуралд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс болон бүс нутгийн 10 улсын парламентийн гишүүд, эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтэн, иргэний нийгмийн 200 орчим төлөөлөл оролцож, НҮБ-ын “Сүрьеэг устгах” улс төрийн тунхаг, ДЭМБ-ын “Сүрьеэг устгах” стратегийг хэрэгжүүлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлэлцлээ.
Монгол Улсаас УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэл, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн нэгж, МСТХ-ны төлөөлөл оролцов.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд “Сүрьеэгүй Ази Тивийг бий болгоход сүрьеэгийн хөтөлбөрийн шилдэг туршлага болон сүүлийн үеийн чиг хандлага” салбар хуралдааныг удирдаж, нэгдсэн хурлын хаалтыг хийв. 2026 онд “Сүрьеэгүй Ази Тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний есдүгээр хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар боллоо.
Мөн энэ үеэр, УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэлийн нар сүрьеэгийн дарамт өндөртэй Азийн орнуудын “Сүрьеэгийн эсрэг санхүүжилтийг нэмэгдүүлэх, дунд хугацааны бүс нутгийн хамтын ажиллагааны боломж” сэдэвт парламентийн гишүүдийн дээд хэмжээний уулзалтад оролцлоо. Түүнчлэн БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн агентлаг (KDCA)-ийн комиссар Лим Сынг-гван болон бусад төлөөлөлтэй хамтран хэрэгжүүлж байгаа “Мiracle” төсөл, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалт хийжээ.
“Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” хурал Сөүл хотноо боллоо | ||
Үзсэн: 119 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.