Шууд Chart

"Улаанбаатар Трамвай" төслийн ТЭЗҮ-ийг хэлэлцэж баталлаа

2025-09-24 12:47:42

НИТХ-ын ээлжит бус VII хуралдааны II хэлэлцүүлгээр “Улаанбаатар Трамвай” төслийн I, II шугамын Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг хэлэлцэж, олонхын саналаар дэмжиж баталлаа.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой “Улаанбаатар Трам” төслийн I, II шугамын Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг төслийн удирдагч, НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин танилцууллаа.

Трамвайг нийслэлийн хоёр чиглэлд нэвтрүүлэхээр I, II шугам гэж төлөвлөсөн байна. Нэгдүгээр шугам нь Зуслангийн бүс “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай хүртэлх чиглэлд баригдах бөгөөд энэ нь 11 км урт,16 зогсоолтой байна. Тус чиглэлд зорчих хугацаа нийт 29 мин байх юм.

Хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэлх чиглэлд хэрэгжих бөгөөд 15 км урт, 23 зогсоолтой байна. Тус чиглэлд нийт 37 мин зорчино. Энэхүү хоёр шугам дагууд нийт 26 км буюу 52 км хос шугам тавигдана. Трамвайн дундаж хурд 30 км/ц - 70км/ц хүртэл хурдлах боломжтой. Зорчигчид зогсоолд трамвайг хүлээх хугацаа нь 5 мин байх юм. Энэхүү төсөл хэрэгжсэнээр авто замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэх тооцоолол гарчээ. “Улаанбаатар Трам” төсөл нь 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй, байгаль орчинд ээлтэй, их багтаамжийн нийтийн тээврийн шинэ шийдэл юм. Энэхүү тээврийн системийг нэвтрүүлснээр автозамын түгжрэлийг бууруулахаас гадна автомашины хорт утаанаас үүдэлтэй агаарын бохирдлыг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулна гэдгийг төслийн удирдагч онцоллоо.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

 


"Улаанбаатар Трамвай" төслийн ТЭЗҮ-ийг хэлэлцэж баталлаа  
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй