
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат, Баяннуур гэсэн хоёр хотод Олон улсын хүүхдийн спортын XI наадам есдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд болж байна.
Тус наадамд Монгол Улсаас спортын есөн төрөлд 21 дасгалжуулагчийн удирдлага дор 125 тамирчин өрсөлдөж буй.
Одоогийн байдлаар Монгол Улсын баг тамирчид таеквондо, чөлөөт бөх, жүдо бөхийн төрлөөр нийт 21 медаль (12 алт, 5 мөнгө, 4 хүрэл) хүртлээ. Тухайлбал, таеквондогийн төрөлд зургаан медаль (3 алт, 1 мөнгө, хоёр хүрэл), чөлөөт бөхийн хөвгүүдийн ангилалд долоон медаль (4 алт, 1 мөнгө, 2 хүрэл), жүдо бөхийн төрөлд зургаан медаль (5 алт, 1 мөнгө), ширээний теннисний төрөлд (2 мөнгө) хүртсэн байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Монголын тамирчид Олон улсын хүүхдийн спортын наадмаас 21 медаль хүртээд байна | ||
Үзсэн: 190 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.