
Яармаг, Сонсголон орчмын авто замын ачаалал цаашлаад Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд шинэ төлөвлөлтүүдийг хийж буй.
Үүний нэг нь Яармагийн замаас Богд уулын араар яваад Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам юм.
Энэ замыг цааш Эмээлтийн авто замтай холбоно. 16 км урттай дөрвөн эгнээ тус авто замыг ирэх онд багтаан ашиглалтад оруулна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Яармагийн замыг Нүхтийн шороон зам дагуу Нисэхийн хурдны замтай холбоно. Уг замуудын огтлолцож байгаа хэсэгт гүүрэн байгууламж барина. Тус гүүрнээс Буянт Ухаагийн нисэх онгоцны буудлын хашааг дагуулж зам үргэлжилнэ. Цааш Туул гол дээгүүр гүүр тавьж, Хурганы сангийн аж ахуйгаар өгсөн Эмээлт рүү нийлнэ. Ингэснээр баруун аймгаас ирж байгаа автомашинууд Улаанбаатар хотыг дайралгүйгээр Нисэхийн хурдны замаар орж Төв аймгаар явах боломжтой болно. Мөн Буянт-Ухаа ОУНОБ-аас ирж байгаа баруун аймгийг чиглэсэн зорчих хөдөлгөөн Улаанбаатар хотоор дайралгүй гарна. Замын-Үүдээс баруун аймгийг чиглэж байгаа ачаа бараа ч мөн Яармаг, Сонсголонгийн түгжрэл рүү оролгүйгээр Сонгинохайрхан уулын баруун талаар тойроод явах боломжтой болох юм. Энэ замыг бид нэг жилийн дотор барьж дуусах юм бол Яармаг, Сонсголонгийн замын ачааллыг 10 хувиар бууруулах боломжтой гэж үзэж байгаа. Ажлын зураг эцэслэгдэж, бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн” гэлээ.
Нисэхийн хурдны замаас Эмээлтийн замтай холбогдох 16 км авто зам барина | ||
Үзсэн: 160 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.