Шууд Chart

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ

2025-09-26 09:49:04

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангуулах ажлын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллалаа.

Ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссын хуралдааныг зохион байгуулж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын явцтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцсэн юм.

Гамшгийн эрсдэлийн үнэлгээг төрөл бүрээр хийх, үнэлгээнд тулгуурласан хариу арга хэмжээний төлөвлөлтийг зөв оновчтой хийх, цахилгааны эрчим хүч доголдох үеийн бэлэн байдлыг хангаж нөөц үүсгүүртэй байх, түлш шатахууны нөөц хомсдох, тасрах үеийн эрсдэлийг тооцож хэвийн үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулах, бүсийн аймгуудын хооронд отор нүүдэл, хил залгаа үүссэн онцгой нөхцөл байдлын үеийн харилцан ажиллагааны төлөвлөгөө, гэрээ байгуулах зэргээр шуурхай зохион байгуулах, Засгийн газар, Улсын онцгой комиссын тогтоол шийдвэр, албан даалгаврын биелэлтийг хангаж ажиллахыг хурандаа Т.Баярхүү чиглэл болголоо гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ  
Үзсэн: 181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй