
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг 2025 оны хоёрдугаар сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулсан.
Боловсролын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.3, 35.4 дэх хэсэг, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.1 дэх заалт, Засгийн газрын 2024 оны “Хувьсах зардлын дундаж норматив, итгэлцүүр, журам батлах тухай” 466 дугаар тогтоол, Боловсролын сайдын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Аргачлал батлах тухай” А/246 дугаар тушаалын дагуу зохион байгуулагдсан гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн гарч, 2025-2026 оны хичээлийн жилээс урамшуулал олгоход бэлэн болоод байна.
Энэ хүрээнд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлүүд хуралдаж, сургуулийн удирдлагууд Засгийн газрын 2024 оны 466 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 9.5 дахь хэсэгт заасны дагуу саналаа танилцуулж, гүйцэтгэлийн урамшууллаа зарцуулна.
Өнөөдөр Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн удирдах зөвлөл хуралдаж, журмын дагуу гүйцэтгэлийн үр дүнгийн санхүүжилтийн 60 хувийг багш, ажилтны үр дүнгийн үнэлгээний урамшуулалд, 40 хувийг Удирдах зөвлөлийн шийдвэрээр зохих урсгал зардлын зориулалтаар зарцуулах асуудлыг хэлэлцлээ.
Ташрамд дурдахад, тус коллеж улсын хэмжээнд хамгийн өндөр үнэлэгдсэн юм гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
Гүйцэтгэл, чанар, үр дүнгийн үнэлгээгээр мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нар урамшуулал авна | ||
Үзсэн: 184 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.