
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас “Импортын хүнсний худалдаа-хяналт” сэдэвт сарын аянг 2025.09.20-2025.11.01-ний өдрийн хугацаанд орон даяар өрнүүлж байна.
Дэлхийн Хүнсний өдөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (FAO) 80 жилийн ойг угтан зохион байгуулж буй арга хэмжээний үеэр импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийн, гарал үүслийг тогтоох, худалдаа, үйлчилгээ эрхлэгч, импортлогч аж ахуйн нэгжүүд болон худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд үнэлгээ өгч байна.
Улмаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний санал боловсруулах юм.
“Импортын хүнсний худалдаалалт-хяналт” арга хэмжээний үр дүн хүнсний аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, эрүүл, чанартай хүнсээр хүн амыг тогтвортой хангалтыг сайжруулахаар ажиллаж байна.
Дэлхийн Хүнсний өдрийг энэ жил “Хамтын хүчээр-Чанартай хүнс, баталгаат ирээдүйн төлөө” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (FAO) 80 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм. Энэхүү өдөр нь хүнсний аюулгүй байдлын ач холбогдлыг олон нийтэд таниулах, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс гаралтай өвчлөл, эрсдэлийг бууруулах, хүний эрүүл мэнд болон эдийн засагт учруулах сөрөг нөлөөллийг багасгахад чиглэдэг гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Импортын хүнсний худалдаанд хяналт шалгалт хийж байна | ||
Үзсэн: 162 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.