Шууд Chart

Багануур чиглэлд өөрчлөлт оруулж, Бага тэнгэр рүү үйлчлэх Ч:84 чиглэлийг шинээр нээлээ

2025-09-26 15:10:33

Нийтийн тээврийн хэрэгслийн хүлээгдлийн хугацааг багасгаж иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Х:17 “Багануур-Тэнгэр плаза” чиглэлийг  Х:17 “Улаанбаатар /Тэнгэр плаза/-Эрдэнэ сум-Багануур /Хэрлэн худалдааны төв/” болгон өөрчлөлт оруулав.

Тус чиглэлд хоёр автобус иргэдэд үйлчилдэг бөгөөд Багануур дүүрэг дэх чиглэлийн давхцалыг бууруулах зорилгоор Хэрлэн худалдааны төв автобусны буудал хүртэл үйлчлэхээр болов.

Мөн Чулуу овооны иргэдийн хүсэлтээр Чулуу овооны автобусны буудал дээр Х:17 чиглэл зогсохоор болсон байна.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:84 “Бага тэнгэр сити-Хан хиллс хотхон-120 мянгат” чиглэлийг шинээр нээж иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр боллоо.

Тус чиглэлд нийтийн тээврийн 2 автобус үйлчлэх бөгөөд эхний автобус 06:30 цагт Бага тэнгэр сити автобусны буудлаас хөдлөх юм.

Эдгээр чиглэлүүдийн үйлчилгээг 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан бөгөөд нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн зураглалын дагуу үйлчилнэ үү.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.  


Багануур чиглэлд өөрчлөлт оруулж, Бага тэнгэр рүү үйлчлэх Ч:84 чиглэлийг шинээр нээлээ   
Үзсэн: 158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй