Шууд Chart

Нийтийн тээврээр 31 мянган иргэн бэлэн мөнгө төлж үйлчлүүлж байна

2025-09-27 17:24:43

Нийтийн тээврийн автобусанд өнөөдрийн байдлаар Umoney болон UBcard гэсэн хоёр систем байгаа. Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд Umoney болон UBcard системийг нэгтгэж,  мэдээллийн нэг сантай болохоор ажиллаж байна.

Дунджаар өдөрт 753 мянга гаруй иргэн нийтийн тээврээр зорчдог. Нийтийн тээврээр ажлын өдрүүдэд дунджаар Umoney картаар 470 мянган иргэн, UBcard-аар 88 мянган иргэн, бэлэн мөнгө төлж 31 мянган иргэн үйлчлүүлж байна.

Ахмад настан, донор, хөгжлийн бэрхшээлтэй 160 мянган иргэн картаар төлбөрөө төлж үйлчлүүлж байна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.


Нийтийн тээврээр 31 мянган иргэн бэлэн мөнгө төлж үйлчлүүлж байна  
Үзсэн: 1343 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-09-28 00:14
Энэ дамжин сууж байгаа иргэд маш их байх юм, тэд картаа албаар дамжин суухаар тохируулдаг арга хэрэглэдэг байх. Дамжин суухыг нэг удаа болгооч ээ, эс тэгвээс өмхий гэр хорооллынхон орон сууцны хорооллуудаас зайлахгүй байна!
Зочин [127.0.0.xxx] 2025-09-27 22:54
Дийлэнх зорчигчид дамжин сууж байгаа ба төлбөр төлдөггүй хүмүүс их хэвээр байгаа учраас автобусны компаниуд орлого олохгүй байгаа.

Бидэнтэй нэгдээрэй