Шууд Chart

Ким Чен Уны бие чилээрхэв

2014-09-30 09:12:10

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өвдсөн гэж тус улсын төрийн мэдлийн агентлаг мэдээлсэн байна. Гэхдээ 31 настай Кимийн биеийн байдал таагүй байгаа гэхээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд үүнээс өмнө тэрээр улс төрийн чухал үйл явдал буюу хууль тогтоох байгууллагынхаа хуралд оролцож чадаагүй ажээ. BBC-ийн мэдээлснээр залуу удирдагч хамгийн сүүлд олны өмнө гарснаас хойш гурван долоо хоног гаруй хугацаа өнгөрөөд байна. Хамгийн сүүлд парламентын хуралдаанд оролцоогүй явдал нь ч Кимийн хаана байгаа талаар шинэ яриа таамаг гарахад хүргэжээ.

Мөн төрийн мэдлийн телевизээр түүнийг догонцон алхаж байгааг харуулсан 7-р сарын бичлэгийг цацсан байна. Харин Өмнөд Солонгосын "Joongang Daily" сонин залуу Ким спортын ямар нэг арга хэмжээний үеэр хөлөндөө гэмтэл авсан учраас олны өмнө гарахаа больсон байж магадгүй гэж мэдээлэв. Тодруулбал, тэрээр морин уралдааны хорхойтон төдийгүй сагсан бөмбөг, хөлбөмбөг үзэх дуртай нэгэн аж. Гэхдээ түүнийг чихрийн шижин, тулай өвчин туссан, цусны даралт нь ихэссэн гэж зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм. 

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Ким Чен Уны бие чилээрхэв  
Үзсэн: 2031 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй