Шууд Chart

Хонгконгийн жагсагчид бууж өгсөнгүй

2014-09-30 09:51:23

Хонгконгод ардчиллыг дэмжсэн олон арван мянган хүн гудамж талбайд гаран жагсаж, бизнесийн дүүргүүдийн замын хөдөлгөөнийг хаасны зэрэгцээ тарах уриалгыг хүлээж авахаас татгалзаад байна. Жагсаал цуглаан санхүү, худалдааны дүүргүүд төдийгүй иргэд оршин суудаг хэсгийг ч хамарсан талаар BBC мэдээллээ. Ням гарагаас даваа гарагт шилжих шөнө цагдаа нар жагсаалыг тараахаар оролдох үед мөргөлдөөн гарсан бөгөөд даваа гарагт цагдаа нар ухарчээ. Харин Хятадын удирдлагууд "хууль бус жагсаал"-ыг дэмжихгүй байхыг дэлхийн улс орнуудад хандан уриалаад байгаа төдийгүй дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцнэ хэмээн мэдэгдээд байгаа юм. 

Гэвч Их Британийн засгийн газар Хонгконгчуудын жагсаал цуглаан хийх эрхийг хамгаалахыг уриалсан байна. Жагсаалд оролцож буй оюутнууд болон Occupy Central хэмээх ардчиллын төлөө хөдөлгөөнийг дэмжигчид нь 2017 онд Хонгконгийн удирдагчийг сонгох сонгуульд нэр дэвшигчдийг шалгаруулахад Бээжин оролцохоор төлөвлөснийг эрс эсэргүүцэж байгаа ажээ. Тэд нэр дэвшигчдийг өөрсдөө чөлөөтэй сонгох ёстой гэж үзэж байгаа ч Хятадын эрх баригчид тийм зүйл байх ёсгүй гэсэн байр суурьтай байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Хонгконгийн жагсагчид бууж өгсөнгүй  
Үзсэн: 2410 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй