Шууд Chart

Европын Холбоо "Apple"-ийн Ирланд дахь "булхайг" дэлгэж магадгүй

2014-09-30 11:08:38

Европын Комисс өнөөдөр Apple-ийн Ирланд дахь татварын тохиролцооны талаархи тайлангаа танилцуулах товтой байна. Энэ нь Европын Холбооны зүгээс Ирланд, Нидерланд, Люксембургийн татварын бодлогыг илүү өргөн хүрээнд шалгах арга хэмжээний нэг хэсэг болж байгааг BBC мэдээллээ. Европын Комисс нэр дурдагдсан улс орнууд Apple, Fiat болон Starbucks зэрэг үндэстэн дамнасан аварга корпорациудад шударга бусаар давуу тал олгосон эсэхийг шалгаж байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Apple-ийн Ирландын засгийн газартай татварын тал дээр хийсэн тохиролцоо нь хууль бус тусламжтай дүйцнэ гэж Европын Холбоо үзэж байгаа аж. Financial Times-ийн мэдээлснээр хөшигний ард хийсэн тэрхүү тохиролцоо Европын Холбооны хууль журмыг зөрчиж магадгүй байна.

Гэхдээ тус сонины нийтлэлд Apple-ийн санхүү хариуцсан захирал Лука Маэстри "Apple Ирландтай хэзээ ч тусгай тохиролцоо хийж байгаагүй, улсын тусламж гэж тайлбарлагдахаар зүйл огт байхгүй" гэж мэдэгдсэнийг мөн оруулжээ. Мөн Apple компани бүх татвараа төлдөг гэж мэдэгдээд байсан юм. Ямартай ч Ирландын засгийн газар Apple-д хууль бусаар дэмжлэг үзүүлж байсан нь тогтоогдвол олон тэрбум еврогийн торгуульд унаж магадгүй байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Европын Холбоо "Apple"-ийн Ирланд дахь "булхайг" дэлгэж магадгүй   
Үзсэн: 2500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй