Шууд Chart

Байгаль орчны зөрчлийн чиглэлээр өнгөрсөн сард 153 гомдол, мэдээллийг шалгав

2025-10-15 10:29:30

Байгаль орчны хяналтын чиглэлээр 2025 оны есдүгээр сард 153 гомдол, мэдээллийг шалгаж, 115 гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 15 гомдолд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

Гурван хэргийг харьяалах чиглэлийн хяналтад, гэмт хэргийн шинжтэй 2 үйлдлийг цагдаагийн байгууллагад шилжүүллээ.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нийт 129 иргэн, аж ахуйн нэгжид 82.190.7 мянган төгрөгийн торгууль, 38 иргэн, аж ахуйн нэгжид 125.926.0 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдууллаа.

Гомдол мэдээллээс үзэхэд, зохих зөвшөөрөлгүй амьтан агнасан, амьтны гаралтай түүхий эд худалдсан, ойн дагалт баялаг түүж бэлтгэсэн, газрын хэвлийд дур мэдэн халдсан, ашигт малтмал эрэн хайсан, цооног өрөмдсөн, ус ашигласан, байгалийн ургамал түүж бэлтгэсэн, хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан гэх зөрчлүүд нийтлэг илэрч байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.  


Байгаль орчны зөрчлийн чиглэлээр өнгөрсөн сард 153 гомдол, мэдээллийг шалгав  
Үзсэн: 268 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй