Шууд Chart

Өдөрт 25-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна

2025-10-16 14:25:49

Монгол хүний гэнэн, бусдад итгэмтгий зан нь залилах гэмт хэргийн хохирогч болгосоор байна.
Тухайлбал, өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 15-ны өдөр
-35 настай, эмэгтэй “Ж” “Телеграмаар мөнгө өсгөх зорилгоор нийт 17,000,000 төгрөг залилууллаа”;
-34 настай, эрэгтэй “А” “Телеграмаар даалгавар биелүүлэх зарчмаар 41.000.000 төгрөг шилжүүлж залилуулчихлаа”;
-37 настай, эмэгтэй “Б” “Tik Tok creative center хөгжүүлж мөнгө өсгөх зорилгоор 13,631,995 төгрөг шилжүүлж залилуулсан”;
-18 настай, эмэгтэй “Б” “Та 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж авах эрхтэй боллоо” гэх зурвасаар холбогдож 4 сая 900 төгрөг тус тус залилуулсан байна.
 
Энэ мэт “залилуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өдөрт 25-30 бүртгэгдэж байна.
 
Амар хялбар аргаар мөнгөө өсгөх боломжгүй, харин ариун цагаан хөдөлмөрөөр хүссэнээ авах боломжтой. Хэн нэгэн танд цахимаар сайхан санал тавьж байвал түүний цаана гэмт этгээд ч байх эрсдэлтэй юм шүү.

Өдөрт 25-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна  
Үзсэн: 301 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй