
Өчигдөр буюу энэ оны аравдугаар сарын 16-ны өдөр “Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой” гэх зарын дагуу 5 иргэн цахимаар холбогдож, 163 сая төгрөг залилуулжээ.
Тодруулбал, цахим орчин дахь “Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой” гэх хуурамч зарын дагуу 31-43 насны 5 иргэн бусдад залилуулсан хэргүүдийг холбогдох цагдаагийн газар, хэлтсүүдэд шалгаж байна.
Иргэд та бүхэн хуурамч зар, мэдээлэлд итгэн бусдад залилуулахгүй байхад анхаарч, залилагчид боломж бүү олго.
“Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой” гэх хуурамч зарын дагуу залилуулжээ | ||
Үзсэн: 357 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.