Шууд Chart

Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

2025-10-17 11:31:19

Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Гурвалжингийн гүүр орчмын нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүйгээр том оврын машин техник болон элс, цемент, хайрга зардаг зөрчлийг үе шаттай арилгаж байна.

Энэ хүрээнд 15 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хугацаатай албан мэдэгдлийг хүргүүлсэн.

Ийнхүү Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3621 ам метр талбай гарган тус иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг нүүлгэн шилжүүлж байна.

Үүнтэй холбоотойгоор эдгээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд байрлаж байсан талбайг тохижуулж эхэлсэн бөгөөд 4500 ам метр талбайд дайрган дүүргэлт хийж индүүдлээ. Үргэлжлүүлэн энэ ондоо багтаан дээрх зассан талбайн хажуу налууг эко хавтангаар бэхжүүлнэ. Харин ирэх онд явган хүний замыг иж бүрэн засварлана. Уг тохижилтын ажлыг "Би Эм Жигүүр" ХХК гүйцэтгэж байгаа юм.


Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ  
Үзсэн: 339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй