
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Итали Улсын Ром хот дахь төв байранд зохион байгуулагдсан “Гараас гарт” хөрөнгө оруулалтын форумын үеэр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг танилцууллаа.
Тус төлөвлөгөөнд адууны мах, хонины мах, ноолуур, ингэний сүү, хүлэмжийн ногоо гэсэн таван тэргүүлэх бүтээгдэхүүнийг онцоллоо. Эдгээр хөрөнгө оруулалт нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хөдөөгийн ажлын байрыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг бэхжүүлэх зорилготой юм.
Энэхүү төлөвлөгөө нь НҮБ-ын ХХААБ-ын “Гараас гарт” санаачилгын хүрээнд боловсруулагдсан бөгөөд улс орон өөрөө тэргүүлсэн, өгөгдөлд суурилсан хандлагаар хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоогоо шинэчлэх, экспорт, инновацийн чадавхаа нээхэд чиглэж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Монгол Улс Хүнс, хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө танилцууллаа | ||
Үзсэн: 354 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.