Шууд Chart

Таны гал тогоонд -Үхрийн махан стейк

2013-07-31 17:59:15

Орц: 250 гр үхрийн мах /хоёр хэсэг давтсан мах/, цайны халбага нунтаг чинжүү, хагас аяга цөцгий, гич, хоолны халбага дарс,
нэг хоолны халбага ногоон сонгино, давс.

Хийх арга:
Үхрийн махаа давс болон нунтаг чинжүүгээр амталж өгнө. Хайруулын тавгаа халааж, амталсан махаа 13-15 минут орчим шарна. Жижиг саванд цөцгий, гич болон дарс зэргийг холино.

Халсан хайруулын тавгандаа хийн 1-2 минут бор өнгөтэй болтол нь зөөлхөн хутгана. Давсаар амталж өгөн сүмсээ бэлэн болгоно. Амталж шарсан махан дээрээ бэлтгэсэн сүмсээ түрхэж, хэрчсэн ногоон сонгиноор хачир болгон цацаж өгнө.


Таны гал тогоонд -Үхрийн махан стейк  
Үзсэн: 4829 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй