
2025 оны аравдугаар сарын 20-ноос 29-нийг хүртэлх
арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
Хур тунадас: 24-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд Хэнтэйн уулархаг нутгаар, 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр.
Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө 25-30 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн хүтйнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. 22-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Бүх хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр.
Агаарын температур: Хугацааны эхээр хүйтэн шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18-23 хэм, бусад хэсгээр -11-16 хэм, өдөртөө -4-9 хэм хүйтэн байна. 23-наас өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -14-19 хэм, бусад хэсгээр -9-14 хэм хүйтэн, өдөртөө -1...+4 хэм дулаан байна.
Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв | ||
Үзсэн: 196 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.