
100 буудалт даамын өсвөр үе залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Турк улсын Анталъя хотноо 2025 оны 10 дугаар сарын 24 ний өдрөөс 11 дүгээр сарын 02 ний өдрүүдэд зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнд өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн охид, хөвгүүдийн 5, 5 насны ангилалд үндсэн, рапид, блиц 3 төрөлөөр аваргуудаа тодруулах юм байна.
Манай улсаас бүх насны ангилалд нийтдээ 34 тамирчин, 4 дасгалжуулагч оролцоно. Тэмцээнд оролцож байгаа тамирчид 10 дугаар сарын 21- ний өдөр Турк улсын Анталья хотыг зорьж, эх орноосоо мордох юм байна. Дашрамд дурдхад Монголын өсвөр залуучуудын даамын баг 2022, 2023, 2024 онуудад 3 жил дарааллан үнэмлэхүй амжилт гаргаж багийн дүнгээр Дэлхийд аваргалаад байгаа билээ.
100 буудалт даамын өсвөр үе залуучуудын ДАШТ-д манай улсаас 34 тамирчин оролцоно | ||
Үзсэн: 170 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.