
Нийслэлийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх бодит арга хэмжээ авахгүй бол 2030 онд 3328 мВт хүрч, 55 хувь чадлын дутагдалд орох эрсдэлтэй байна. Эрчим хүчний хангамжийг шийдвэрлээгүй хот, бүс нутгийн дэд бүтцийн хөгжил, хөрөнгө оруулалтын орчин, иргэдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэл бий. Иймд эрчим хүчний хангамжийг бэхжүүлэх нь дэд бүтцийн хөгжлийн өмнө тавигдах суурь шаардлага болоод байгаа юм.
Энэ хүрээнд эрчим хүчний хангамжийг сайжруулах, гадаад эх үүсвэрээс хамааралтай байдлыг бууруулж, бие даасан байдлыг нэмэгдүүлэх зорилттой, авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц бүхий байршилд Дулааны тавдугаар цахилгаан станцыг барихаар төлөвлөсөн.
Тодруулбал, тус станцыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, нийт 26 га талбайд барих бөгөөд 300 мегаватт цахилгаан, 340 гигакалори дулаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай байх юм. Жилд 2,221 сая/кВт цаг цахилгаан эрчим хүч үйлвэрлэх ба бүрэн хүчин чадлаараа ажилласан үед жилд дулааны ачаалал 4822300 ГДж байхаар тооцоологдсон. Цахилгаан үйлдвэрлэлийн 90 хувь нь төвийн сүлжээнд нийлүүлэгдэх бөгөөд ингэснээр нийслэлийн баруун бүс буюу 40 мянган айл бүхий Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3-4 дүгээр хороолол, нэгдүгээр хорооллыг дулаанаар, 100 мянга орчим өрх, аж ахуйн нэгжийг найдвартай цахилгаанаар хангах нөхцөл бүрдэх юм.
Уг төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын төвлөрөл, хотжилт хурдацтай нэмэгдэж байгаатай уялдан жилээс жилд өсөн нэмэгдэж буй дулаан, эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр хангаж үнийг тогтворжуулах, хямд үнээр эрчим хүч авах боломжийг бүрдүүлнэ.
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлснээр 100 мянга орчим өрх, аж ахуйн нэгжийг эрчим хүчээр хангана | ||
Үзсэн: 147 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.