
Дүүжин замын тээврийн төслийн Нэгдүгээр шугам нь Яармаг-Арцат-Өнөр хороолол, хоёрдугаар шугам нь Үндэсний Цэцэрлэгт хүрээлэн-Үндэсний соёл амралтын хүрээлэн чиглэлд баригдана.
Нэгдүгээр шугамын барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Тус чиглэлд тулгуур багануудыг суурилуулах, буудлын барилгын ажлууд хийгдэж байгаа бөгөөд өнөөдөр 10 дугаар тулгуур баганыг суурилууллаа. Ингэснээр нийт 19 тулгуур багана суурилуулахаас өнөөдрийн байдлаар 8 дахь тулгуурыг босгоод байгаа юм.
Төслийн бетон цутгалтын ажлыг 10 дугаар сарын 30-ны өдөр гэхэд дуусгахаар төлөвлөсөн бөгөөд суурийн ажил бүрэн дуусч, 28 хоногийн бат бэхдээ хүрсний дараа металл хийцлэлийн угсралтын ажил хоёр өдөрт багтаан угсрах боломжтой. Одоогоор суурийн ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бол тулгуур цамхагийн суурилуулалтыг 11 дүгээр сард бүрэн хийж дуусгахаар төлөвлөсөн.
Төслийн сантехник, халаалтын систем, агааржуулалт, хүлээн авах барилгуудын дотор засал болон холбоо, дохиоллын ажлуудыг 2026 оны нэгдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөж байна.
Дүүжин замын тээвэр төслийн 8 дахь тулгуур баганыг суурилууллаа | ||
Үзсэн: 256 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.