
12 жилийн дараа зохион байгуулагдаж буй Азийн залуучуудын III наадам Бахрейн Улсын нийслэл Манама хотноо эхэллээ. Тэмцээнд оролцогч улс орнуудын туг залах ёслолын үйл ажиллагаа болж Монгол Улсын төрийн далбаа Бахрейны тэнгэрт мандлаа.
Бахрейн 2025" Азийн залуучуудын III наадамд Азийн олимпын зөвлөлийн 45 орны баг тамирчид өрсөлдөнө.
Энэ удаагийн наадамд Монгол Улсаа төлөөлөн спортын 20 төрөлд 134 тамирчин оролцож байгаа. Тодруулбал, 3х3 сагсан бөмбөг, таеквондо, муатай, бокс, холимог тулааны баг тамирчид өрсөлдөнө.
Монгол Улсын төрийн далбаа Бахрейны тэнгэрт мандлаа | ||
Үзсэн: 312 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.