
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Завхан аймгийн Улиастай суманд баригдаж буй Политехник коллежийн 150 ортой дотуур байрны барилга угсралтын ажилтай Боловсролын ерөнхий газрын ажлын хэсэг танилцлаа. Тус төсөл, арга хэмжээний барилга угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Барилгын гүйцэтгэгчээр "Аз-Өрнөх" ХХК шалгарч, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан. Тус төсөл арга хэмжээ 2024-2026 оны хооронд шилжин хэрэгжихээр Улсын төсөвт хөрөнгө батлагдсан.
Барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа бөгөөд 11 дүгээр сард хүлээн авах комисс ажиллахаар товлогдсон байна.
Политехник коллежийн дотуур байрны барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцжээ | ||
Үзсэн: 242 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.