
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ.
Нийгэмлэгийн хамтын шийдвэр гаргах байгууллага болох Ерөнхий хорооны ээлжит хуралд Монголын талын хувьцаа эзэмшигч Зам, тээврийн яамыг төлөөлөн Зам, тээврийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга бөгөөд “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга Б.Болор-Эрдэнэ, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ахлах референт бөгөөд “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн Н.Буяндэлгэр, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн Б.Цогтгэрэл оролцож байгаа бол Оросын талын хувьцаа эзэмшигч “Оросын төмөр замууд” НХН-ийг төлөөлөн “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч дарга бөгөөд “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга Павлов С.А., “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын дотоод хяналт, аудит хариуцсан орлогч дарга Чабунин А.М нар биечлэн, ОХУ-ын Тээврийн яамны орлогч сайд Шило А.Н. цахимаар оролцож байна.
Энэ удаагийн хурлаар “УБТЗ” ХНН-ийн 2025 оны тээврийн төлөвлөгөөнд тодотгол хийх, 2025 оны үйлдвэрлэл, санхүүгийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, Нийгэмлэгийн техникийн шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрийг тодотгон шинэчлэх асуудлыг хамтран хэлэлцэх, ажилтнуудын нийгмийн асуудлыг сайжруулахад чиглэсэн асуудлуудыг хэлэлцэх юм гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ | ||
Үзсэн: 258 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.