Шууд Chart

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгууллаа

2025-10-23 14:06:04

Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гамшгаас хамгаалах “Команд штаб”-ын сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” А/66 дугаар захирамжийн дагуу Баянгол дүүрэгт “нийслэлийн Засаг даргын нэрэмжит Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг зохион байгууллаа.

Энэ хүрээнд Баянгол дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 1400 гаруй томилгоот бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах үйл ажиллагааны мэдлэг ойлголтыг дээшлүүлж, гамшгийн үеийн хүч хэрэгслийн харилцан ажиллагааг сайжруулах, томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх чиглэлээр сургаж дадлагажууллаа.

Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй аж ахуйн нэгж байгууллагын холбогдох албан тушаалтнуудад гамшгаас хамгаалах мэдлэг ойлголтыг дээшлүүлэх сургалт, бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр ханган, мэдлэг ойлголтыг дээшлүүллээ.


Нийслэлийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгууллаа  
Үзсэн: 241 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй