
Зам, тээврийн яамны Автотээврийн Бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Монгол Улс, БНХАУ болон ОХУ-ын Зам, тээврийн яам “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах асуудлаар гурван талын Хамтарсан хорооны тавдугаар хурлыг цахимаар хийж, автотээврийн салбарт илүү өргөн хүрээтэй, уялдаа холбоотой хамтран ажиллах тухай асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцлээ.
Хурлаар талууд хэлэлцээрийн хүрээнд хийгдсэн олон улсын автотээвэрлэлт болон тээвэрлэлтийн явцад тулгамдаж буй асуудлын талаарх мэдээллийг харилцан солилцлоо.
Мөн 2026 онд ашиглах зөвшөөрлийн бичгийн тоог өмнөх жилүүдэд солилцсон тоотой адил тал тус бүр 200 ширхэг байхаар тохиролцлоо.
Түүнчлэн хэлэлцээрт Бүгд Найрамдах Киргиз Улсыг нэгтгэн оруулах тухай нэмэлт Протокол байгуулах асуудлын талаар хэлэлцлээ. Хэлэлцээрийн хүрээнд бас зорчигч тээврийн зохицуулалтын талаар санал солилцлоо.
Тухайлбал, Хятадын талаас аялал жуулчлалыг дэмжих зорилгоор БНХАУ-ын Далянь-Эрээн-Замын-Үүд-Алтанбулаг-Хиагт-Эрхүү чиглэлийн зорчигчийн тогтмол бус тээврийн маршрутыг нээх саналыг дахин гаргаж, зорчигч тээврийн маршрутыг тохирохтой холбоотойгоор хэлэлцээрт нэмэлт оруулах тухай протоколын төслийг танилцуулж санал солилцлоо гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.
Монгол, Орос, Хятад улс тээврийн салбарт олон чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв | ||
Үзсэн: 206 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.