Шууд Chart

А.Баяр: Дроныг зам тээврийн ослын үед ашиглахын тулд стандартыг бий болгох ёстой

2025-10-25 11:23:57

Зам тээврийн ослын 80 орчим хувийг хоёр машин шүргэлцсэн дуудлага эзэлдэг.

Цагдаа ослын газар түгжрэлээс хамаарч дунджаар 15-40 минутын дараа очдог бол ослын газар хэмжилт хийх, шаардлагатай мэдээллийг цуглуулахад багадаа 30 минутаас дээш хугацааг зарцуулдаг гэсэн тооцоо бий.

Энэ хугацаанд тухайн ойр орчмын зам түгжирдэг.

Түгжрэл үүсгэхгүй замаа богино хугацаанд хурдан чөлөөлдөг байх шийдлийг түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэн ярилцаж байна.

Олон улсын жишгийн дагуу дрон нэвтрүүлэхийн тулд эхлээд стандартыг бий болгох шаардлагатай гэж үзэв гэж НИТХ-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 


А.Баяр: Дроныг зам тээврийн ослын үед ашиглахын тулд стандартыг бий болгох ёстой  
Үзсэн: 271 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй