Хөхөө өөрөө шалгах, эсвэл тогтмол шинжилгээнд хамрагдах нь хөхний хорт хавдрыг эрт илрүүлэхэд маш чухал нөлөөтэй бөгөөд цаашлаад эмчилгээ амжилттай болох үндэс юм.
Хөхөө өөрөө шалгах дараах аргууд аль ч насны эмэгтэйчүүдэд тохиромжтой чухал ач холбогдолтой, ашиг тустай байдаг хэдий ч урьдчилан сэргийлэх шинжилгээний аргуудтай хослуулах хэрэгтэй.
Эмч нар хөхөө өөрөө шалгах аргыг бусад скрининг буюу урьдчилан сэргийлэх шинжилгээний аргуудтай хослуулах нь эрт илрүүлэлтийн магадлалыг нэмэгдүүлдэг гэж үздэг.
Хөхний хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд 40-өөс дээш насны эмэгтэйчүүд жил тутамд хөхний эхо болон хөхний маммограм буюу хөхний рентген шинжилгээнд хамрагдахыг зөвлөдөг.
Хөхний хорт хавдрын скрининг буюу урьдчилан сэргийлэлт хийх стратегийн нэг хэсэг бол хөхөө өөрөө шалгах аргыг бүх эмэгтэйчүүдэд эзэмшүүлэх явдал юм.

Эх сурвалж: Нийслэлийн Өргөө амаржих газар
| Хөхөө өөрөө шалгах арга | ||
| Үзсэн: 297 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.