УИХ -ын гишүүн С. Эрдэнэбат цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Багш нарын цалин хөлс нэмэх талаар хамтын гэрээг баталгаажуулж байж хүчин төгөлдөр болох ёстой. Өнөөдөр Үйлдвэрийн эвлэл Засгийн газартай хэлэлцээрээ эхлээд явж байгаа.
Ирэх ондоо багтааж багш нарын цалинг 2.5 сая болгох, цаашлаад 3,5 сая болгох хэлэлцээрээ албан ёсоор баталгаажуулж явах хэрэгтэй. Хэлэлцээрээ хурдан байгуулж үр хүнд хүрэх хэрэгтэй. Хоёр талын тоо зөрүүтэй байгаа учраас хэвлэлээр мэдэгдэл хийгээд суугаад байж болохгүй.
Өнөөдөр хэлэлцээр Боловсролын яам дээр үргэлжилж байна. Төсөв батлагдахаас өмнө нэг тоон дээр тогтож, баталгаажуулах чухал. Одоо багш нараас гадна бусад салбараа яах уу гэдэг асуудал бас гарч ирж байна. Жил бүр цалин нэмнэ гэдэг бодит байдал дээр нэмэгддэггүй. Хэлэлцээрээ зөрчиж байгаа учраас багш нар ажил хаялт зарлаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Ажил хаялтыг битүү улс төржүүлээсэй.
Улсын төсөв батлахад 12 хоног үлдлээ. Төсвөө баталж чадахгүй бол улс төрийн хямрал руу орно. Төсвөө баталж чадахгүй бол төрийн алба хаагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжих эрсдэл бий. Энэ улс төрийн хямралын хурдан зогсоох хэрэгтэй” гэлээ.
| С. Эрдэнэбат: Багш нарын цалинг 3,5 сая болгох хэлэлцээрээ албан ёсоор баталгаажуулж явах хэрэгтэй | ||
| Үзсэн: 481 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.