Шууд Chart

Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2025-10-31 11:07:57

2025 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 5-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.

Хур тунадас: Арваннэгдүгээр сарын 02-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас, 03-нд Хэнтэйн уулархаг нутаг болон Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр, 05-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 06-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд нутгийн зарим газраар, 08-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 09-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 05-нд Алтайн уулархаг нутгаар, 06-нд нутгийн зарим газраар, 07-09-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө 17-22 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. Арваннэгдүгээр сарын 06-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Арваннэгдүгээр 03, 06-нд ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. Арваннэгдүгээр сарын 03, 06-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр дулаахан шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-15 хэм, бусад хэсгээр 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. Арваннэгдүгээр сарын 7-ноос хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-18 хэм, бусад хэсгээр 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.


Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв  
Үзсэн: 793 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй